Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазын 70-н жилийн ойд зориулсан үзэсгэлэнг авто тээврийн ахмадын зөвлөлтэй хамтран гаргалаа.

Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазын 70-н жилийн ойд зориулсан үзэсгэлэнг авто тээврийн ахмадын зөвлөлтэй хамтран гаргалаа. Манай музейд хадгалагдаж байгаа 6-р баазын гавьяат тээвэрчид болон баазтай холбогдох гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэн 2018 оны 7-р сарын 28,29-ний өдрүүдэд дэлгэгдлээ.

2011 онд Монакo улсын дэмжлэгээр Музейн барилга болох Зүүн сэмчинг сэргээн засварласан ажлын хэсэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

2011 онд Монакo улсын дэмжлэгээр Музейн барилга болох Зүүн сэмчинг сэргээн засварласан.  Монaкo улсын ЗГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд хадагтай Изабел, ГХХАжиллагааны мэргэжилтэн Софи, Монакогийн эртний түүх, угсаатан судлалын археологич, захирал Жиром нар 2017.07.08-ны өдөр манай байгууллага дээр ирж үйл ажиллагаатай танилцлаа.

Музей Угсаатны 1,2-р танхимын үзүүллэг дэглэлтийг шинээр хийж, танхимын нээлтээ хийлээ.Мөн Олон Улсын Музейн өдрийг угтан Боловсролын ажлыг зохион байгууллаа.

 Манай Музей Баруун сэмчингийн Угсаатны 1,2-р танхимын нээлт амжилттай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хэлтэс агетлагийн дарга нар хүрэлцэн ирж, амжилт хүслээ. Мөн Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Боловсролын ажлыг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд дунд амжилттай зохион явууллаа.

Түүхийн жимээр танин мэдэхүйн аялал-2 Эртний нийслэл Хархорум хот

 Байгаль дээр “Ил музей” хэлбэрээр орших тэдгээр дурсгалуудтай багш, сурагчид биечлэн танилцах, сургалтын хэрэглэгдэхүүн болгон мэдлэг бүтээх, хамтдаа хөгжих, эх түүх, байгаль дэлхийгээ хайрлах, уламжлалт өв соёлдоо хүндэтгэлтэй хандах зөв иргэн болон төлөвшүүлэх зорилготойгоор Төвшрүүлэх сумын соёлын төвийн өв хариуцсан ажилтан Б.Булганчимэг, номын санч нартай хамтран Төвшрүүлэх сумын бүрэн дунд сургуулийн 7А-Б ангийн сурагчдыг “Түүхийн жимээр 2” танин мэдэхүйн аялалд хамруулан Хотонт сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалуудтай танилцан, Хархорин музей, Эрдэнэзуу музей үзэж Дэлхийн Өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь Хар хорин орчмын Цогт их гэрийн сүм ил музей, Чулуун яст мэлхий, Ханджамц хатны суварга, Мойлтын амны хуучин чулуун үеийн дурсгалуудтай танилцуулан хөгжөөнт тэмцээн уралдаан анги хамт олноор нь хамруулан амжилттай сайхан аялалаа.

Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт амжилттай боллоо.

Архангай аймгийн 19 сумын Соёлын төвийн эрхлэгч, Өв хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвийн Үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа Түүх соёлын үл хөдлөх дурсгалын ерөнхий ойлголт, ТСҮХДурсгалын Бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй сэдвээр, СӨҮТ Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ж.Насанжаргал СББӨвийн ерөнхий ойлголт, СББӨвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй, Дадлага хичээл орж амжилттай зохион явууллаа. Сургалтын үр дүнг нээлттэй хэлэлцүүлж, дараа жилийн сургалтын төлөвлөгөө үр дүнг гаргалаа. Сургалтад амжилттай оролцсон Соёлын төвийн эрхлэгч нарт болон СӨҮТөвийн мэргэжилтэн Г.Анхсанаа, Ж.Насанжаргал нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Музей хүүхдийн ертөнц уриан дор Музейд суралцахуй сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Музей хүүхдийн ертөнц  уриан дор Музейд суралцахуй сургалт, семинар Монголын үндэсний музейд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Улс, аймгийн музейн захирал, боловсролын ажилтан нийслэлийн ЕБС-ийн багш нар хамрагдлаа.

АЯЛАН ТУХЛАХ АРЫН САЙХАН АРХАНГАЙ ITM-2018

ITM-2018 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018.03.30-2018.04.01-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд БОАЖГ, Аймгийн Музей, Аймгийн Хөгжимт драмын театр, Аялал жуулчлалын мэдээллийн төв, Эртний нүүдэлчдийн өлгий аялал жуулчлалын холбооний нийт 19 жуулчны бааз, Хашаат сумын баялаг бүтээгч оролцлоо.

АРХАНГАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ- ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УУЛЗАЛТ

Аймгийн Засаг даргын ивээл дор  Архангай аймгийн аялал жуулчлал-ын хэлэлцүүлэг уулзалт амжилттай болж өнгөрлөө. Манай байгууллагын зүгээс Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, жуулчдын аялал зохион явуулдаг аж ахуйн нэгж компаниудад үйл ажиллагаагаа танилцуулан 2018онд зохион байгуулах ажлуудыг танилцууллаа.

“Соёлын өв-Бидний дархлаа” сэдэвт боловсролын ажлыг амжилттай зохион явууллаа.

 БСШУС-ын Сайдын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн А/071 тоот тушаалын дагуу манай байгууллага Хүмүүн цогцолбор I-р сургуулийн Монгол хэл, бичгийн сонгоны 6-7, 8-9р ангийн сурагчид дунд “Соёлын өв-Бидний дархлаа” арга хэмжээг монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, монгол уран бичлэг, уран зураг, уран уншлага, уран хайчилбар зэрэг өвүүдийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлж, эх оронч үзэлд төлөвшүүлэх зорилготойгоор боловсролын ажлыг амжилттай зохион явууллаа. 
“Соёлын өв-Бидний дархлаа” сэдэвт арга хэмжээнд 
8-9р ангийн сурагчдын
Эх орны холбогдолтой шүлэг зохиох төрөлд 
1-р байранд: 9-г ангийн сурагч: Амгаланцэцэг
Монгол уран бичлэгийн төрөлд
1-р байранд: 9-г ангийн сурагч: Пүрэвжаргал
Уран уншигчаар
1-р байранд: 9-а ангийн сурагч: Б.Оюунчимэг
Уран хайчилбараар
1-р байранд: 9-б ангийн сурагч: Өсөхбаяр
Уран зургаар:
1-р байранд: 9-б ангийн сурагч: Цасчихэр
6-8р ангийн сурагчдын
Эх орны холбогдолтой шүлэг зохиох төрөлд 
1-р байранд: 8-а ангийн сурагч: Энхчимэг
Монгол уран бичлэгийн төрөлд
1-р байранд: 8-д ангийн сурагч: Түмэнжаргал
Уран уншигчаар
1-р байранд: 6-г ангийн сурагч: Баярчулуун
Уран хайчилбараар
1-р байранд: 8-в ангийн сурагч: Мөнхэрдэнэ
Уран зургаар:
1-р байранд: 8-а ангийн сурагч: Мөнхзул
6-д ангийн сурагч: Мөнххүслэн нар амжилттай оролцож, дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.

28378935_1965406827032879_7490846301970497536_n  28467958_1965407143699514_6447358154589077504_nпп

28378951_1965407023699526_2421915178992926720_n   28576050_1965409493699279_8018491426650193920_n

28279984_1965408250366070_3706978280243462144_n    28377715_1965408843699344_523080197214306304_n

28685770_1965407993699429_5492591219655573504_n   28576379_1965407890366106_1256934059053940736_n

28471690_1965407300366165_3032059856560324608_n