Хосгүй үнэт үзмэр

                                                                                                                                    

                                                                 ЧОНОН ХӨШӨӨ

             Манай музейн үзмэрүүдээс хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд Бугатын дурсгал        хэмээх согд бичээст хөшөө чулуу ордог. Энэхүү хөшөө чулууг 1956 онд археологич    Ц.Доржсүрэн Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас илрүүлэн  олсон. Уг дурсгалын бүрэлдэхүүнд яст мэлхий сууринд суулгасан согд үсэгтэй  гэрэлт хөшөө ордог. Гэрэлт хөшөө нь оройдоо хүүхэд хөхүүлж буй чонын дүрстэй,  хөшөөний урд болон баруун, зүүн хажуу талд согд бичээстэй. Хөшөө, мэлхий суурь  хоёрыг улбар өнгийн, нарийн ширхэгтэй боржин чулуугаар урласан. Хөшөөний өндөр  сууриас дээш 198х73х20 см, мэлхий суурь 122х93х47 см. Бугатын дурсгалын согд  бичээсийг тайлан уншсан эрдэмтэд уг хөшөөг МЭ 582 онд босгосон, түрэгийн түрүү  хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал гэж үздэг. Бичигт Нивар, Буман, Мухан,  Таспар зэрэг Түрэгийн анхны төр улсыг үндэслэгч хаадын нэр, түүхэн үйл явдлыг  тэмдэглэн бичсэн байдаг.