Угсаатны танхим

 Угсаатны танхим нь халх угсаатны бүлгийн онцлог бүхий ахуй, соёлын эд хэрэглэлүүд, гэр, хувцас, гоёл чимэглэл, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, аж ахуй, малын уналга эдэлгээний хэрэглэл зэрэг баялаг үзмэртэй. Тухайлбал, архангайчуудын дунд уламжлагдаж ирсэн эрт эдүүгээгийн шанаган хуур, төрийн их ятга /XIX зуун/, мөсөн шагайн харваа, Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор, Луу гүний Вандан, Буур Жамъян аваргуудын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг үзмэрүүдээрээ онцлогтой.

угсаатан