Түүхийн танхим

                   Музейн түүхийн танхим нь Архангай нутгаас олдсон нэн  сонирхолтой түүх, археологийн олдвор чулуун зэвсэг, чулуун сав, нүдүүр, хүрэл хазаар, шанага, хүрэл хутга, хүннү ваар, хүрэл тогоо,  түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал болох чонын дүрст гэрэлт хөшөө /МЭ VI зуун/, уйгурын үеийн эмэгтэй хүний хувцасны олдвор /МЭ VIII-IX зуун/, монгол цэргийн дуулга, хөө хуяг /XIV-XV зуун/, манжийн үеийн эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг ховор нандин үзмэрүүдтэй.