Улс , Аймаг, Нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгал

 

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хуул”-ийн  17.3. т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйнхамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх  “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн  Засгийн газартогтооно” хэмээн заасан байдаг .

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулсан байна.

АРХАНГАЙ АЙМАГ Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал 1. Батцэнгэл сумын Цацын дэнжийн буган чулуун хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор  дурсгал 2. Батцэнгэл сумын Худагийн толгойн Хүннүгийн үеийн булшнууд 3. Ихтамир сумын Алтан сандал уулын орчмын хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал 4. Их тамир сумын нутагт орших эртний бичээст Тайхар чулуу 5. Өндөр-Улаан сумын Балгасан талын Хүннүгийн язгууртны оршуулгын газар 6.Хайрхан сумын Гол мод хэмээх газар орших Хүннугийн язгууртны булш 7. Хашаат сумын Хөшөө Цайдам гэдэг газар орших Түрэгийн үеийн Культегин, Билгэ  хааны бичигт хөшөө, онгон 8. Хотонт сумын нутапг орших Дойтын толгойн туурь 9.Хотонт сумын Баянголын аманд орших Дөрвөлжингүүд гэдэг бунхант булшнууд 10. Хотонт сумын нутагт орших Уйгарын Хар балгас, түүний бичээст хөшөөний үлдэгдэл  хэсгүүд 11. Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хавцлын  хадны зураг 12. Эрдэнэбулган сумын төвд орших Заяын гэгээний хийд, чонон хөшөө 13. Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас 14. Эрдэнэмандал сумын Баруун цүүр гэдэг газар орших буган чулуун хөшөө Аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал 1. Батцэнгэл сумын төвд орших Луу гүний хүрээний дуганууд 2. Батцэнгэл сумын Шивэртийн аманд орших буган чулуун хөшөө, дөрвөлжин булшнууд 3. Ихтамир сумын Баянцагаан хэмээх газар орших буган чулуун хөшөөд 4. Өгийнуур сумын нутагт орших Өгийнуурын балгас 5. Өлзийт сумын төвд орших Бишрэлт гүний хүрээний дуганууд 6. Өлзийт сумын Хөшөөтийн дэнж гэдэг газар орших буган чулуун хөшөө 7. Өлзийт сумын Бадагт хэмээх газар орших Олзотын балгас 8. Өлзийт сумын Бадагт хэмээх газар орших Хөх чулууны хярын хадны зураг 9. Өндөр-Улаан сумын Хануй голын хөндийн хиргисүүр, буган чулуун хөшөө бүхий  цогцолбор дурсгал 10. Өндөр-Улаан сумын Чулуут голын бэлчирт орших буган чулуун хөшөө 11. Тариат сумын Хөдөө нуурын хойд тал Дадаг хэмээх газар орших хүн чулуун хөшөө 12. Хайрхан сумын Маймаа толгой хэмээх газар орших Хүннүгийн үеийн булш 13. Хайрхан сумын Гүнжийн аманд орших буган чулуун хөшөө 14. Хайрхан сумын Уртын аманд орших буган чулуун хөшөө 15. Хайрхан сумын Эмээл толгойн хүн чулуун хөшөө 16. Хашаат сумын Их номгоны Хиргист хоолойн хүн чулуун хөшөө 17. Хашаат сумын Бага Номгоны хөндийн зүүн урд бэлд орших хүн чулуун хөшөөнүүд 18. Хашаат сумын Их Номгон хэмээх газар орших хадны зураг, бичиг 19. Хашаат сумын Урд сэртэн хэмээх газар орших хадны зураг 20. Хотонт сумын төвд орших хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө бүхий чулуун  дурсгалууд 21. Эрдэнэбулган сумын төвд орших Дамдин хувилгааны дуган 22. Эрдэнэбулган сумын Булган уулын бурханы зосон зураг 23. Эрдэнэмандал сумын Их нуурын хойд биед орших Орхон бичээст хашлага чулуу, хүн чулуун хөшөөд 24. Эрдэнэмандал сумын Их Жаргалантын буган чулуун хөшөө, булш, хиргисүүр бүхий  цогцолбор дурсгал