СӨУНБМСан

24068299_1925082021065360_556670619064028876_n                         СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН    Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тухай товчхон 

1994 онд шинэчилэгдэн батлагдсан “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-д түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх тухай бүлэгт заалт анх орсон.

1996 оноос Соёлын өвийн төвийн бүтцэд Түүх, соёлын улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан гэсэн нэгж бий болсноор улсын хэмжээндхөдлөх болон үл хөдлөх дурсгалын бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн юм.

2001 онд дээрх хуульд соёлын биет бус өвийн тухай нэмэлт заалт орж “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” болон өөрчлөгдсөн ба соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн санг нэмж бүрдүүлэх болсон.

 

Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо

Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо БМСанг хаана, хэн бүрдүүлж байна
- БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН - Улс, аймаг орон нутгийн музей,- Үндэсний номын сан, – Эрдэм шинжилгээний хүрээлэн, – Монгол банкны Эрдэнэсийн сан, – Сүм хийд, – Дурсгалт газрын хамгаалалтын захиргаа
- СУМ, ДҮҮРГИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН - Соёлын төвд
- АЙМГИЙН бүртгэл, мэдээллийн сан  - НИЙСЛЭЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН - Орон нутгийн музейд,  – Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжид
- УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН - БСШУЯамны харьяа Соёлын өвийн төвд

\Соёлын өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ   Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22.2-т “…Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэхээр” заасан байдаг. Мөн хуулийн 22.3-т “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулахаар заасан байдаг. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцооны дагуу өмчлөгч иргэн, хуулийн этгээд харьяа нутаг дэвсгэрийнхээ бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба Соёлын өвийн улсан нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хандаж бүртгүүлж болно. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд өөрийн өмчлөлийн соёлын өвийг бүртгүүлэхээр хандсан иргэн, хуулийн этгээд дараахь баримтуудыг бүрдүүлсэн байна.

  • Иргэн, хуулийн этгээдийн өөрийн өмчлөл дэх соёлын өвийг бүртгүүлэх тухай хүсэлт (хүсэлтийг өөрийн гараар үйлдэх, хүсэлт гаргаж байгаа хүний овог нэр, оршин байгаа газрын хаяг, цахим хаяг, утас, зайлшгүй тохиолдолд харьцах хүний утас, бүртгүүлэхээр хандсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаарх товч мэдээлэл зэргийг багтаана)
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээний хуулбар,
  • БСШУ-ны сайдын 2010 оны 541 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл”-ийн маягтыг зааврын дагуу бөглөх, (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн маягт болон уг маягтыг бөглөхзааврыг эндээс татаж авна уу)
  • Бүртгүүлэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийнхээ тал бүрээс нь бүтэн, тод сайн ялгарч харагдахуйц, мэргэжлийн түвшинд авсан гэрэл зураг /зургийн хэмжээ 18х13-аас багагүй/, шаардлагатай бол дүрс бичлэгийг хавсаргах.
  • Эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагаас тухайн дурсгалыг тодорхойлсон тодорхойлолт болон дурсгалын хэмжилтийн зураг, судалгааны материал зэрэг бусад баримтыг хавсаргаж болно.
   Соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүрэг  Соёлын өвийг хамгаалах тухайн хуулийн 33 дугаар зүйлд соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүргийг зохицуулжээ. Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах эрх эдлэнэ:
  • Язгуур зориулалтаар ашиглах;
  • Нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогоос авах;
  • Зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах;
  • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг өөрийн хүсэлтээр төрд худалдсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх;
  • Музей, галерей байгуулах.
Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
  • Соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох;
  • Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх;
  • Худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх;
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;
  • Алдагдаж, үрэгдсэн тохиолдолд нэн даруй тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан, Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
  • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавих;
  • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх.