Түүхэн замнал

       АРХАНГАЙ АЙМГИЙН МУЗЕЙ

   

1947 онд Аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь Гарамжав ажиллаж байжээ. 1967 онд Аймгийн орон нутгийг судлах музей болж өргөжин XVII, XVIII зууны үед баригдсан Халхын Зая гэгээнтнүүдийн Лаврин, Зүүн, Баруун сэмчин /хуучнаар Заяын хүрээ/ ордонд шилжин оржээ. Түүхэн хөгжлийн явцад угсаатны, түүхийн, байгалийн, сүм музей гэсэн салбар музейдийг үүсгэн үзмэр цуглуулгын нэр төрөл, цар хүрээгээ өргөтгөн 1997 оноос Архангай “Аймгийн музей” болсон. Тус музейг анх байгуулагдснаас хойш Б.Очирхуяг, С.Халзан, Дамбийням, Шавьхүү, Г.Чойжоохүү, Балдандорж, Эрдэнэчимэг, Буянбадрах, С.Даваадорж Б.Цэрэннадмид, Т.Мөнхбүрэн нар эрхлэгч захирлаар томилогдон ажиллаж байсан.

Архангай аймгийн музей нь орон нутгийн онцлог, нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчилах, олон нийтийн боловсролыг дэмжих эрхэм зорилготой ажиллаж байна.

Тус музей нь захирал, сан хөмрөгч, бүртгэл-мэдээллийн санч, боловсролын ажилтан, үзмэр харгалзагч, харуул хамгаалалтын ажилчид гэсэн үндсэн 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.