Мэндчилгээ

Мэндчилгээ

         Арын сайхан хангай нутаг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн томоохон ул мөр бүхий түүх соёлын дурсгалаар нэн баялаг, нүүдэлчдийн цогцлоон байгуулсан Хүннү, Түрэг, Уйгар гүрнүүдийн гал голомт болж байсан ариун дагшин нутаг билээ. Архангай аймгийн Музей нь нэн эртнээс өнөөг хүртэлх монголын түүх, соёл, төв халх угсаатны бүлгийн онцлог бүхий зан заншил, ахуйн хийгээд оюуны соёлын хосгүй үнэт үзмэр, бүтээлүүдийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Бид та бүхнийхээ гэгээн оюун, гэрэлт мэлмийг мялаахаар үргэлж шинийг эрэлхийлж, сайн сайхныг бүтээхийг зорин ажиллаж байна.

Манай хамт олны ажлыг үнэлж, урам зориг хайрладаг эрхэм хүндэт үзэгчиддээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.