Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний дэд станцын хүчин чадлыг сайжруулахаар болов


Нийтэлсэн: 2020-09-21 09:48:20

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний дэд станцын хүчин чадлыг сайжруулахаар болов

Эрүүл мэндийн сайдын 2020 оны багцаас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий томографийн аппаратыг шийдвэрлэсэн бөгөөд угсарч, суурилуулах ажлыг энэ 10 дугаар сард багтаан дуусгаж, ашиглалтад оруулна.
Мөн Нэгдсэн эмнэлэг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий ариутгалын иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан юм.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь хэвийн ажиллуулахад Нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний дэд станцын одоогийн хүчин чадал 400 квт байгааг нэмэгдүүлж, 630 квт болгох зайлшгүй шаардлага гарч, шаардагдах хөрөнгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны Төсвийн тодотголд тусган шийдвэрлэв.
Дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлснээр иргэд орон нутагтаа томографийн аппаратаар үйлчлүүлж үзлэг, оношилгоо хийлгэх бүрэн боломж нээгдлээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com