Error. Page cannot be displayed. Please contact your service provider for more details. (17)

Архангай аймаг

Аймгийн нийт малын генетик нөөцийн төлөв байдлыг "эрсдэлгүй" гэжээ


Нийтэлсэн: 2020-01-13 14:51:23

Аймгийн нийт малын генетик нөөцийн төлөв байдлыг "эрсдэлгүй" гэжээ

Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэн тодорхойлох ажлыг Архангай аймгийн хэмжээнд 54.8 мянган толгой малыг хамруулан хийжээ. Нийт малын генетик нөөцийн төлөв байдлыг эрсдэлгүй гэж тодорхойлжээ.
Тухйлбал, адуун сүргийн 98.5 хувь нь монгол үүлдрийн адууны хэв шинжийг хадгалсан, 1.4 хувь нь Галшар үүлдрийн адуугаар сайжруулсан, 0.1 хувь нь хурдны чиглэлийн ангил, араб цэвэр үүлдрийн адуугаар сайжруулсан байна.
Харин үхэр сүргийн 38.7 хувийг нутгийн монгол үүлдрийн үхэр, 1.0 хувийг мах, мах сүүний Сэлэнгэ, Алатау, Симентал, Хар ангус, Лимүзин зэрэг үүлдрийн үхрээр сайжруулсан байна. Нийт үхэр сүргийн 60.3 хувийг сарлаг, хайнаг эзэлж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Эрдэнэцогт, Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Завхан аймгийн Отгон, Их-уул, Тосонцэнгэл зэрэг сумтай өсвөр бух солилцон цус сэлбэх арга хэмжээг авч байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com