php shell indir Bağlantı Yok Архангай аймаг

"Бүтээлч байгууллага"-аар Лаборатори 1-р сургууль, Эрдэнэмандалын цэцэрлэг шалгарав


Нийтэлсэн: 2019-12-02 18:32:18

"Бүтээлч байгууллага"-аар Лаборатори 1-р сургууль, Эрдэнэмандалын цэцэрлэг шалгарав

“Бүтээлч байгууллага”-2019 уралдааныг Архангай аймгийн ЕБС, Хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Нийт ЕБ-ын 20 сургууль, хүүхдийн 28 цэцэрлэг оролцож, тусгай шалгуурын дагуу бүтээлийн үзэсгэлэн гаргаж өрсөлдлөө. Энэхүү уралдаан нь сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид бие биеэсээ суралцсан, туршлага судлах боломжийг нээсэн сургуулийн удирдлага, багш нарын сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон юм.
“Бүтээлч байгууллага”-2019 уралдаанд ЕБС-иудаас 1-р байранд Лаборатори 1-р сургууль шалгарсан бол дараагийн байруудад Ихтамир сумын ЕБС, Батцэнгэл сумын ЕБС, Өлзийт сумын ЕБС-иуд тус тус орсон.
Цэцэрлэгүүдээс Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэг тэргүүлж, Эрдэнэбулган сумын 6, 8, 3-р цэцэрлэгүүд удаалсан юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com