Аймгийн 97 аж ахуйн нэгж, байгууллагад 141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна
Нийтэлсэн: 2019-11-14 11:18:23
Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор 25 ба түүнээс ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, ажиллуулаагүй аж ахуйн нэгжээс зохих төлбөрийг хуулийн дагуу авах ажлыг аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 25-аас дээш ажилтантай 97 аж ахуйн нэгж байгууллагад 141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөр 6.8 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төвлөрүүлсэн.