522 Origin Connection Time-out


cloudflare-nginx
Архангай аймаг

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна


Нийтэлсэн: 2019-09-30 12:36:28

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 09.22-09.24-ний өдрүүдэд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнес, санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг хөгжүүлэх шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 72 цагийн арга хэмжээг зохион явуулж, 09 сарын 24-ний өдөр шилдэг санааг сонгон шалгаруулсан байна.
Сонгон шалгаруулалтад Архангай аймгийн Ихтамир, Хотонт, Эрдэнэбулган, Цэнхэр, Чулуут, Булган гэсэн нийт 6 сумын төлөөлөл 15-34 насны 100 гаруй залуучуудын 15 бүлэг цахим болон биеэр бүртгүүлснээс 11 баг оролцож, 7 багийг шалгаруулжээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com